Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2018 онд 14.3 хувиар өсөж, 1.2 их наяд төгрөг хүрсэн талаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ.
Ингэснээр салбарын орлого хоёр дахь жилдээ дараалан их наяд төгрөгийн босгыг давсан байна. Салбарын орлогын дийлэнх буюу 50.7 хувийг үүрэн холбооны үйлчилгээ бүрдүүлжээ. Үүнээс гадна IPTV болон интернэтийн үйлчилгээ орлогын өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Харин зах зээлийн өрсөлдөөн талаас нь харвал үүрэн холбооны оператор компаниудын хэрэглэгчдийн тоо ойртож ирснийг харж болохоор байгаа юм.
Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар дата хэрэглэгчдийн тоо 3.9 саяд хүрсэн бол хэрэглэгчийн үүсгэсэн дата хэрэглээ 71 мянга 986 терабайтад хүрч, жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өсжээ.
Б.Ариунболд | Ariunbold_Bat