ХУРДАН МОРЬ: Манлай уяачийн наадам хойшлогдлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-20 17:40 GMT+8

Монгол улсын хамгийн залуу манлай уяач Баярсайханы Лхагва-Очир, улсын алдарт уяач С.Мөнхбат нарын цолны мялаалга наадам энэ сарын 18-нд болох байсан ч цаг агаарын байдлаас болж долоо хоногоор хойшилж энэ сарын 25-нд Хулд сумын төв Улаанжирэмд болохоор товлогдлоо.

Манлай уяач, алдарт уяач хоёрын наадам Дундговь аймгийн бүсийн Мандалын хурд уралдаантай хамтран зохион байгуулагдана.  Их нас, соёолон, хязаалан монгол морьдын уралдаан Дундговь аймгийн бүсийн уралдааны статустай. Даага, шүдлэн ялгахгүй уралдах юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ