"Бие махбодийн өвчлөлийн 85 хувь нь сэтгэцээс үүдэлтэй"

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-20 15:10 GMT+8

Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын дунд “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэхүү хурлыг оюутнуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, цаашид нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, нийгмийн стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор явуулсан байна.

Тус хурлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран зохион байгуулжээ.

Дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Энд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэн судлаач, багш, оюутнууд та бүхэнд нийслэлийн нийт хүүхэд, залуучууд, гэр бүлийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа.

Нийгэм гэдэг бол хүмүүс хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана гэж ойлгож байна. Энэ эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь (2010-2019) хөтөлбөр дэх “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ.

Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна.

Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.             

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4331 санал өгсөн байна.

Дээшээ