МАН-ын бүлэг: Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-20 16:11 GMT+8

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, 
Бүлгийн хурлаар УИХ-аар баталсан Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. 

Бүлгийн хурлаас Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцээд бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. 

Оюутолгойн Ажлын хэсгийг ахалсан Д.Тэрбишдагва гишүүн дүгнэлтээ танилцуулсан. Дүгнэлтийг бүлгийн гишүүд хэлэлцэж, байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцох болсонтой холбоотой асуудлаар хуралдаж, мэдэгдэл гаргасан. 

Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгойн гэрээг шалгасан дүнг Оюутолгой компанид мэдэгдсэн гэж буруутгагдсан.  Энэ нь хуулиар заасан нууцлалын зэрэгтэй асуудал биш учир мэдээллийг өгөхөд буруудах зүйл байхгүй гэж үзсэн.

Ш.Раднаасэд гишүүн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой санал шүүмжлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс харахад тодорхой болсон учир нэр бүхий гишүүдийг буруугүй гэж үзэж байна. Иймд МАН-ын бүлгээс гишүүдийн нэр төрд халдаж байгааг залруулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа мэдэгдэв.  

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ