СҮМО: Рэйва тооллын анхны башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-21 11:45 GMT+8

Шинэ эзэн хаан Нарүхитогийн эрин, Рэйва тооллын анхны башёгийн ес дэх өдрийн барилдааны дээд зиндааг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд Окиноүмиг ёрикири мэхээр давснаар найм дахь ялалтаа байгуулж, тавиас дээш хувийн амжилт үзүүллээ.

Мөн энэ өдөр Сэкиваке Точиношиний өрсөлдөгч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй учраас найман даваатай болж ёкозүнатай унаа, даваа зэргэцлээ. Түүнчлэн Маэгашира Асанояама найман даваатайгаар дээрх хоёрын бөхийн хамт башёг тэргүүлэн барилдаж байна.

Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил Дайейшогоор тав дахь ялалтаа байгуулсан бол маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр /6-3/, Шиманоүмиг давав. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ Саданоүмид уналаа.

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн /6-3/, Араваши Э.Дөлгөөн /3-6/ нар өрсөлдөгчдөө орхив. Харин Кёкүшюүхо Эрдэнэбаатар /5-4/, Азүмарюү С.Тодбилэг /4-5/, Миторюү Б.Төрболд /3-6/, Сэйро А.Өнөболд /3-6/ нар өрсөлдөгчөө дийлсэнгүй.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 389 санал өгсөн байна.

Дээшээ