Өмнөд Солонгосын Засгийн газар Linux үйлдлийн систем хэрэглэж эхэлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-21 16:30 GMT+8

Өмнөд Солонгосын Засгийн газар одоо хэрэглэж байгаа Windows 7 үйлдлийн системээ халж Linux үйлдлийн системийг хэрэглэхээр туршиж байгаагаа мэдэгджээ. Хэрэв тус туршилт амжилттай болж ямар нэг том хэмжээний алдаа гарахгүй бол засгийн газрын бүх компьютер Linux-ыг ашиглаж эхлэх аж.

Ингэх болсон гол шалтгаан нь 2020 оны 1-р сард Windows 7-ын үнэгүй техникийн тусламж дуусахтай холбоотой аж. Үнэгүй тусламжгүй болсноор тус үйлдлийн системийг ашиглахад улам зардалтай болно гэж үзсэн байна.

Linux үйлдлийн систем рүү шилжих болон шинэ компьютерууд худалдан авахад нийт 655 сая ам.долларыг зарцуулах тооцоотой байгаагаа холбогдох яамнаас мэдээлжээ.

Linux нь нээлттэй (open source) үйлдлийн систем бөгөөд хамгийн анх 1991 онд олон нийтэд танилцуулагдсан түүхтэй.

Эх сурвалж: Korea Herald

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 404 санал өгсөн байна.

Дээшээ