НМХГ: Барилгын салбарт нийт төсвийн 1.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад зарцуулах ёстой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-22 12:43 GMT+8

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Эрдэнэцогт, ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, НМХГ-тай хамтран "Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 2019 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна. Урин дулаан цаг болоход барилгын ажил ид өрнөдөг. Үүнийг дагаад энэ төрлийн гэмт хэргийн тоо өсдөг. Сүүлийн гурван жилд барилга байгууламж дээр гарах гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2017 онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой 70 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 12.8 хувь нь үйлдвэрийн газарт, 8.5 хувь нь уул уурхайн салбарт, 52.8 хувь нь барилгын салбарт үйлдэгджээ. Харин 2018 онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой 89 гэмт хэрэг бүртгэгдсэний 46 хувь нь барилгын салбарт үйлдэгджээ. 

ААН-үүдэд гардаг нийтлэг зөрчил бол цөөхөн хэдэн төгрөг хэмнэж, аюулгүй ажиллагааны зардал гаргаагүй байгууллагууд дээр  осол, гэмтэл голдуу бүртгэгддэг. 

НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2-3 дугаар сард барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, осол гэмтлээс сэргийлэхтэй холбоотой асуудалд бүх нийтийн боловсролын асуудал чухал байдаг. Тиймээс цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хамтарч дүүрэг бүхэнд барилга барьж буй байгууллагуудад хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх сургалт явуулна.

Барилгын салбарт нийт төсвийн 1.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад зайлшгүй зарцуулах ёстой. ААН-үүдэд гардаг нийтлэг зөрчил бол цөөхөн хэдэн төгрөг хэмнэж, аюулгүй ажиллагааны зардал гаргаагүй байгууллагууд дээр  осол, гэмтэл голдуу бүртгэгддэг. 

Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс осол эндэгдэл гарч, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирдаг. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. 

Цагдаагийн байгууллага 2017 онд энэ төрлийн 12, 2018 онд 19 ААН-ийн захирал, ХАБ-ын инженерийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд 4 хэргийг шилжүүлсэн. Шүүхээс гурван хүнийг тэнсэн харгалзах ялаар, нэг хүнийг 1.4-2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Мөн хоёр хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин 2018 онд  19 холбогдогчтой хэргийг шүүхээр оруулж, 450 мянгаас 10 сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ тооцсон гэж Цагдаагийн хурандаа Л.Эрдэнэцогт мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 396 санал өгсөн байна.

Дээшээ