“Европын нээлттэй өдөрлөг #EUdayMongolia" ням гарагт болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-22 13:05 GMT+8

Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 26-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг - #EUdayMongolia" Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөг нь олон нийтэд нээлттэй бөгөөд 10:00 - 18:00 цагийн хооронд үргэлжлэх болно.

“Европын нээлттэй өдөрлөг  #EUdayMongolia"-т хүрэлцэн ирснээр Европын Холбооны (ЕХ-ны) гишүүн улс орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний онцлог хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэж, өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

Арга хэмжээний хүрээнд ЕХ-ны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж, болон соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, ирсэн зочидтой уулзаж мэдээлэл солилцох болно. Мөн энэхүү өдөрлөгт та хүрэлцэн ирснээр ЕХ-ны гишүүн улсууд руу хэрхэн аялах, шенгений виз хэрхэн авах тухай зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

“Европын нээлттэй өдөрлөг"-ийн товч хөтөлбөр:

10:00                            Үйл ажиллагаа эхлэнэ11:00-11:30                 
11:00-11:30                  Албан ёсны нээлт
13:00 – 17:00               Урлагийн тоглолт
18:00                            Үйл ажиллагаа өндөрлөнө   

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ