Өдөрлөг: Хаясан гээсэн жолооны үнэмлэхээ Сүхбаатарын талбайд очиж захиалаарай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-22 14:30 GMT+8

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ 11:00 цагт эхэлсэн бөгөөд 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нээлттэй өдөрлөгт авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Тиймээс иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Түүнчлэн энэ өдөр бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой “Бяцхан зорчигч” аяны нээлт болж байна. Энэхүү аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт зохион байгуулах юм.

Тээврийн цагдаагийн албанаас:

  • Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
  • Автомашин болон мотоцикл сонирхогчдын холбооны парад, жагсаал
  • Автомашины утаа хэмжигч
  • Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
  • Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалт

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:

  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

Авто тээврийн үндэсний төв:

  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгч байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ