Ирланд тулаанч Конор МкГрегор алдарт хөтлөгч Тони Роббинсын нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хабибтай хийсэн тулааныхаа талаар ярьж, дахин тулалдах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ.
МкГрегор Хабибтай хийсэн тулааныхаа талаар “Мэдээж тэр бол миний хүссэн үр дүн биш. Юутай ч би түүнийг хангалттай болгож тавьсан. Гэхдээ бидний хоорондох тооцоо дуусаагүй. Би дахин тулалдахад бэлэн. Хэрвээ бид хоёр дахин нэг удаа тулалдахгүй бол би биш тэр тулаанаас татгалзсан гэж ойлгоорой” гэж ярьсан байна.
2018 оны 10-р сард болсон UFC 229-ийн оргил тулаанд хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Хабиб Нурмагомедов, Конор МкГрегор нар тулалдсан билээ. 4-р үед Хабиб МкГрегорыг боолтоор буулгаж авсан. Гэсэн ч тулаан дууссаны дараа эмх замбараагүй байдал үүсч, хоёр тамирчдын дасгалжуулагчийн багийнхан зодоонд оролцсон юм.
Тухайн үйл явдлаас болж Конор МкГрегор 50,000 доллароор торгуулж, 6 сар тулалдах эрхээ хасуулсан бол Хабиб Нурмагомедов 500,000 доллароор торгуулж, тулалдах эрхээ 9 сараар хасуулсан билээ. Хабиб ирэх 9-р сард зохион байгуулагдах UFC 242-т тулалдах талаар яригдаж байгаа бол Конор хэзээ октагондоо эргэн ирэх нь тодорхойгүй байна.
Д.Энхбаясгалан