Монголд анх удаа Олон улсын жишигт нийцэхүйц FOOD STREET байгуулагдах гэж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-22 15:50 GMT+8

Мишээл групп ХХК иргэдийн нэрлэж заншсанаар Мишээл Экспо төв болон Китчен олл/ Kitchen All/  тавилгын дэлгүүрийн голд байрлах 174 метрийн урттай 3,100м2 талбай дээр Монголын анхны Фүүд стрийтийг байгуулах гэж байна.

Тус төсөлд Энэтхэг, Солонгос, Хятад, Европ үндэсний хоолны ресторан байхаас гадна төрөл бүрийн коктейл паб, чанартай дарсны үйлчилгээ, спорт паб, кофе шоп зэрэг иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

Уг төсөл 2019 оны намар ашиглалтанд орох бөгөөд үндсэн 3 зорилготой. Үүнд:

1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулагдана

Жилийн 4 улиралд ажиллах боломжтой тус гудамж нь амралтын өдөр бүр УБ хотынхоо иргэдэд 4 төрлийн ресторан, 9 төрлийн паб, 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам /Food festival/-д оролцох боломжийг нээж өгнө. Нэг гудамд олон төрлийн хоолны рестораныг төвлөрүүлснээр иргэд түгжирч цаг алдалгүй нэгэн зэрэг олон ресторанаас сонгох боломжтой болно.

2. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Монгол улсад ирсэн жуулчдыг аюулгүй бөгөөд тав тухтай орчинд 13 төрлийн ресторан, пабаас сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цаашлаад Жуулчны компаниудын хөтөлбөрт цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг хийхэд бид туслах болно. Хамгийн гол нь тус гудамж цагдаагийн байгууллага, мэргэжлийн харуул хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулах тул жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах ач холбогдолтой юм.

3. Монгол залуусд олон улсын хоолны боловсролыг олгохоос гадна зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж ирээдүйн залуусыг цагийг зөв боловсон байдлаар өнгөрүүлэх соёлд сургана.

Үйл ажиллагааны хувьд: Амралтын өдөр бүр хоолны наадам /Food festival/ болж, оройн цагаар урлаг соёлын тоглолтууд байнга болж УБ хотын иргэдээ түгжрэлгүй, аюулгүй орчинд гэр бүлээрээ хоол зооглох, урлаг соёлын тоглолт үзэх боломжийг олгоно.

Мишээл FOOD STREET төсөлд ресторан, пабаар оролцох сонирхолтой байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9905-6274, 9099-5533

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 396 санал өгсөн байна.

Дээшээ