Наадам хаяанд иржээ. Монголчуудын хувьд адуу стратегийн зэвсэг байсан гэж үг бий. Оргүй ч үг биш болов уу. Дэлхийн том дайн хийхэд тэдэнд ганц давуу тал нь морь л байсан юм шиг санагддаг. Адууны энэ үүрэг цаг хугацааны явцад өөрчлөгджээ. Сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд монгол төрийн наадамд зургаан насны морь уралдаж заншсан байна. Зөвхөн улсын баяр наадмын амжилтыг харгалзан үзэж хамгийн олон жил завсаргүй айраг түрүү авсан нэгэн сод амжилтыг танилцуулж байна.
Өнгөрсөн зууны болон энэ үеийн их уяач Дамбадаржаагийн Онон анх 1989 оны улсын баяр наадамд зээрд халзан их нас аман хүзүүдүүлж наадмаа эхлэсэн юм. Их уяач 1998 онд өлгөр ухаа үрээгээ төрийн наадамд түрүүлгэсэн цагаас эхлэн өнөөг хүртэл завсаргүй улсын баяр наадамд морь айрагдуулж түрүүлж байна. Их уяачийн нэрээр болон уясан, зөвлөсөн, гал уяанаас нь айрагдсан амжилтыг оруулахад ийм үр дүн гарна. Их уяач маань төрийн наадмын айраг авсны 30 жилийнхээ ойд мөн л чамбайхан бэлдэж суугаа биз ээ.