Багийн спортын ДАШТ-ийг Монголд анх удаа зохионо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-23 14:10 GMT+8

FIBA 3x3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Олимпын төрлийн багийн спортын дэлхийн аваргын тэмцээнийг анх удаа манай улсад зохиох гэж байна.

Энэ тэмцээнд сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн АНУ, ОХУ, Франц, Итали, Латви, Бразил, Аргентин тэргүүтэй 33 улсын эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 багийн 160 тамирчин өрсөлдөнө.  Тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд оролцох юм.

Манай эрэгтэй баг хувьд Америк, Латви, Гүрж, Беларусийн багуудтай тэмцээний “С” хэсэгт багтжээ. Харин эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт орсон байна.

Энэ тэмцээн өмнө нь зургаан удаа зохиогдоход Америкийн тамирчид хамгийн олон медаль хүртсэн юм. Тэд 3 удаа түрүүлж, 3 удаа дэд аварга болжээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ