“Гар утсаараа хуульч, өмгөөлөгчтэй холбогдож, хэрэгтэй бичиг баримтаа илгээн цахимаар зөвлөгөө авдаг бол амар даа” гэж бодож байсан уу? Тэгвэл үүнийг бодит болгоход легалтек танд тусална.
Легалтек (Legaltech) гэдэг нь маш энгийнээр хууль зүйн үйлчилгээг технологийн дэвшлийг ашиглан үзүүлж буй хэлбэр юм. Өмнө нь легалтек гэхээр томоохон хуулийн фирмийн төлбөр тооцоо, бичиг баримт зэрэгт ашиглагддаг программыг хэлдэг байсан бол өдгөө легалтек гэж хууль зүйн зөвлөгөө авахыг хүсэж буй хүмүүст зориулсан цахим платформыг хэлэх болжээ.
Судлаачид хуулийн салбарын сүүлийн хагас зуун жилд өөрчлөгдөөгүй гэж үздэг. Гэсэн хэдий ч 2018 оны легалтекийн хувьд тэсрэлтийн жил байв. 2017 онд дэлхий дахинаа энэ салбарын компаниуд нийт 233 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан бол 2018 онд 1 тэрбум 663 сая хөрөнгө оруулалт татан 713 хувийн өсөлт үзүүлсэн байдаг. Энэ тоо хуулийн салбар бусад салбаруудын адилаар технологитой хоршин хөгжиж буйг илтгэж байгаа юм.
Дэлхийд легалтек ийнхүү ид хөгжлийн шатан дээрээ явж байгаа ч Монголд одоогоор легалтекийн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болоогүй байна. Тийм ч учраас зарим тохиолдолд иргэд тэр байтугай албан байгууллага хуулийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадалгүй цаг хугацаа, санхүүгийн хувьд хохирдог. Жишээлбэл судалгаагаар иргэдийн 15.7 хувь нь өөрт ямар эрх байгааг сайн мэдэхгүй, 38.3 хувь нь хэнд хандаж ямар туслалцаа авахаа мэдэхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Түүнчлэн хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдийн 15 орчим хувь нь хуульч, өмгөөлөгчийн туслалцааг авч чадсан зэрэг нь иргэдийн эрх зүйн чадавхи сул байгааг, мэдээллийн хүртээмж хангалтгүйг харуулж байна.
Харин хуулийн зөвлөгөө өгдөг, хуульч, өмгөөлөгчтэй шууд холбож өгдөг нэгдсэн платформ (апп, веб) байснаар иргэдийн цаг, мөнгийг хэмнээд зогсохгүй хуулийн салбарын хөгжил дараагийн түвшиндээ хүрч дэлхийтэй хөл нийлүүлэн алхах билээ.
Яг л энэ алсын харааны хүрээнд олон жилийн туршлагатай “Заяа энд Золоо” хуулийн фирм iLaw нэртэй хуулийн цахим платформыг хөгжүүлж эхэлжээ. Энэ бол Монголын хуулийн салбар технологийн дэвшлийг ашиглаж буй анхдагч бөгөөд төгс жишээ юм. Хөгжүүлэлтийн шат нь дуусах дөхөж буй уг платформ эхний ээлжинд дараах 6 үндсэн үйлчилгээг үзүүлнэ:
- Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл /текст, аудио, видео хэлбэрээр /
- Загварын дагуу бичиг баримтыг ухаалгаар автоматжуулан боловсруулах
- Бичиг баримтыг хуульчаар захиалан боловсруулах
- Хуульчтай видео дуудлага хийж зөвлөгөө авах
- Хуульчид зурвас илгээж зөвлөгөө авах
- Хэрэглэгч өөрт байгаа ач холбогдол бүхий бичиг баримтыг платформд байршуулан худалдах
Түүнчлэн iLaw нь зуучлалын платформ биш бөгөөд хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг тооцон бүтээгдсэн цогц платформ юм. Хэрэв уг платформын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 5-р сарын 29-нд болох “Дижитал үйлчилгээ ба автомажуулалт | Legaltech” арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.