Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх замд туршина

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-24 11:10 GMT+8

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт Хангарьд ордонд болсон. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх замын ачааллыг бууруулахын тулд хөрвөх эгнээг хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм.

Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх зам, хэрэгтэй гэвэл цаашаа лагерийн замд хэрэгжүүлэх аж. Өглөө 08:00-10:00 цагийн их ачааллын үед хотын төвийг чиглэсэн урсгалын нэг эгнээг эсрэг чиглэлийн автомашин зорчдог болгоно. Мөн орой 17:00 цагаас хойш их ачааллын үед зусланг чиглэсэн урсгалыг нэг эгнээгээр өргөтгөх юм.

Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх уг зохицуулалтыг механик хаалтын аргаар хийх ба цаашид шаардлагатай гэж үзвэл замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиог нэмж байршуулах аж.

Манай улсад анх  удаа турших гэж буй хөрвөх эгнээтэй болсноор авто замын ачаалал ихээхэн буурах бөгөөд Улаанбаатар хотын өөр хэсгүүдэд ч мөн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн багаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ