2012-2016 онд Төв банк, Засгийн газар хамтран гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. Нийт 3 их наяд гаруй төгрөг хэвлэн байж, үнийг тогтворжуулсан хэдий ч эдийн засагт үнэгүй зүйл гэж хаана ч үгүй учраас төлөөсөнд нь төгрөгийн ханшаа алдсан нь саяхны түүх юм.
Ер нь Монголбанк, Засгийн газартайгаа хамтраад, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд ашиг тустай байж болох ч дунд, урт хугацаанд эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, хямрал, хүндрэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг жамтай. Энэ жишгээр 2016 оны сонгуулийн дараа гэхэд Монголын эдийн засаг дефолтын хүндрэлд орчихсон, төсөв нь хэдэн их наядын алдагдалтай, төв банк өөрөө хүртэл 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хуримтлуулчихсан байв. Гадаад валютын цэвэр нөөц -400 сая ам.доллар, удахгүй төлөх өр хаяанд ирчихсэн, ийм л эдийн засгийг эрх баригч нам хүлээж авсан байдаг.
Төв банк өөрөө хүртэл 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хуримтлуулчихсан байв.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, Засгийн газар төсвийнхөө алдагдлыг бууруулж, хоолойд тулсан өрийн хүндрэлийг даван туулж, амьсгалах агаартай боллоо. Монголбанк ч тэр өмнөх алдаанаасаа сургамж авч, хууль эрх зүйн орчноо шинэчилж, ЗГ-ын аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байхаар хуульдаа тусгаж өгснөөс гадна хуримтлагдсан алдагдлаа ч бууруулж эхлээд байна.
Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлжих зэрэглэл нэмэгдэж, валютын нөөц 4 дахин нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн бодлогын хувьд чамлахаар чанга атгах үзүүлэлт юм. Гэвч сүүлийн өдрүүдэд өмнөх түүхийг санагалзаж, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэх хандлага ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Монголбанкийг хязгааргүй мөнгө хэвлээд ч хамаагүй махны үнийг тогтвортой байлгахыг шаардаж байна гэсэн үг. Харамсалтай.
ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН АЧААР ЦӨӨН АЖ АХУЙН НЭГЖ ТӨРӨӨС ҮНЭГҮЙ ШАХУУ МӨНГӨӨР УГЖУУЛСАН
Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж чухам юу байсныг эргээд нэг саная. Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан. Энэ хүрээнд жил бүр нийлүүлэлтийн шинж чанартайгаар үнэ нь огцом өөрчлөгдөж, инфляцид тэр хэмжээгээр нөлөөлж байдаг мах, гурил, хүнсний ногоо, барилгын материал, эрчим хүчний тарифын үнийг Төв банкнаас мөнгө хэвлэх замаар тогтворжуулсан байдаг. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд:
- Шатахууны үнийг тогтворжуулахад 167 тэрбум төгрөг,
- Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум төгрөг,
- Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний тогтворжуулахад 248 тэрбум,
- Барилгын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 1608 тэрбум,
- Эрчим хүчний тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөг тус тус зарцуулсан.
Зах зээлийн хүү 18-20 хувь байхад эдгээр салбарын аж ахуйн нэгжүүдэд зарим тохиолдолд 1 хүртэлх хувийн хүүтэй зээл олгож, бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байжээ. Үр дүнд нь 2012 онд 1200 орчим төгрөгтэй тэнцэж байсан валютын ханш 2016 оны сүүлч гэхэд 2700 төгрөгийг шүргээд өнгөрсөн.
Эдийн засгийн ололт, амжилт, төв банкны хараат бус байдал ердөө л улс төрд байгаа цөөн хэдэн хүмүүсийн дахин сонгогдох хязгааргүй хүслээс болж, алдагдах ёсгүй.
Валютын нөөц ямар нэгэн өр, төлбөргүйгээр 4.2 тэрбум ам.доллар байсан ч 2016 оны сүүлч гэхэд ердөө 1.1 тэрбум ам.доллар, үүнээс ихэнх нь урд хөршөөс авсан зээл болчихсон байлаа. Товчхондоо бол үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар дээр дурдсан салбаруудын цөөн хэдэн аж ахуйн нэгжүүд төрөөс үнэгүй шахуу мөнгөөр угжуулсан. Харин нийт ард түмэн нэг талдаа хямд талх, ногоо авч хэрэглэсэн ч нөгөө талдаа валютын ханшаар халаасаа “гөвүүлсэн” ийм л түүх юм.
Өмнөх түүх бус өнөөгийн нөхцөл байдлыг одоо дурдъя. Махны үнэ сүүлийн нэг сар орчмын хугацаанд багагүй хувиар өсчихлөө. Бензин, шатахууны үнэ ч бас өссөн. Эрчим хүчний тариф, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, гурил, будааны үнэ ч бас өссөн. Зах зээл өөрийнхөө зарчмаар ажиллаж, эрэлт, нийлүүлэлтийнхээ зөрүүн дээр үнээ тогтоож байна. Мэдээж 60 сая малтай Монгол Улс кг махыг 20 мянган төгрөгөөр авч байгаа нь байж боломгүй гажуудал мөн.
Гэхдээ жишээ нь махны үнийг тогтворжуулъя гээд Засгийн газар, Монголбанк дахин хамтраад, мөнгө хэвлээд, гаргачихаж болохгүй. Энэ нь богино хугацааны үр дүнтэй, урт хугацаанд сөрөг нөлөөтэй гэдгийг дээр дурдсан.
Ер нь ч тэгээд Засгийн газрын бодлого бол 4 жилээр л яригдана. Харин төв банкны бодлого наанадаж 10 жилийн цаадахыг харж байх ёстой. Засгийн газар төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийг аль болох богино хугацаанд огцом хурдтай өсгөж, улс төрийн оноо авахыг зорьдог. Харин төв банк богино хугацааны огцом өсөлт бус дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг чухалчилдаг. Энэ утгаараа Засгийн газар, төв банк хоёрын бодлого заавал хоршиж, хоорондоо уялдах албагүй, тийм шаардлагагүй гэж үзэх нь ч бий.
Махны үнэ огцом өсөөд, аж ахуйн нэгжүүд мах нөөцөлснөөс болоод үнэ өсөөд байгаа бол тэрнийг зохицуулах үүрэг нь Засгийн газарт л буй. Сонгууль дөхөж буй энэ үед Засгийн газар ард түмний нуруунд хэтэрхий хүнд ачаа, гэнэт үүрүүлэхгүй байхыг хүсч байгаа. Энэ утгаараа махны үнэ ингэж огцом өсөх нь Засгийн газарт ашиггүй учраас үнийг бууруулах, тогтвортой байлгахыг хүсч болох.
Гэлээ гээд энэ ажилдаа төв банкийг татан оролцуулж, төв банкийг шахах хэрэггүй. Өнөөг хүртэл буй болгосон эдийн засгийн ололт, амжилт, төв банкны хараат бус байдал ердөө л улс төрд байгаа цөөн хэдэн хүмүүсийн дахин сонгогдох хязгааргүй хүслээс болж, алдагдах ёсгүй.
Махны үнийг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдэд зоорь барих мөнгө өгөх нь төв банкны хувьд хэзээ ч байж боломгүй хийгээд, дахин давтаж болохгүй алдаа.
Ерөөс төв банкны ард түмний өмнө хүлээсэн нэг л үүрэг, мандат бий. Тэр нь банк, санхүүгийн системийн найдвартай, аюулгүй байдлыг хангаж, хянах. Улмаар үнийн өсөлтийг тогтвортой байлгаж, ард түмний амьжиргааг урт хугацаанд тогтвортой байлгах. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь, хөрсийг бэлдэж өгөх нь төв банкны үүрэг юм. Эдийн засаг өссөн, буурсан ямар ч үед төв банк гагцхүү энэ ажлаа л хийх ёстой. Төсөв хэтэрхий тэлээд, улстөрчид популист амлалт өгч, хэрэгжүүлж, бэлэн мөнгө тарааж, эсвэл өөр юу ч хийж болно.
Тэр бүхний үр дүнд бий болох эдийн засгийн алдаа, гажуудлыг засч, залруулж, тогтворжуулах үүрэг нь төв банкинд бий. Энэ үүргээ л сайн биелүүлэхийг ард түмэн төв банкнаас хүснэ, шаардана.
Түүнээс биш махны үнийг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдэд зоорь барих мөнгө өгөх нь төв банкны хувьд хэзээ ч байж боломгүй хийгээд, дахин давтаж болохгүй алдаа билээ.