ТЕННИС: Францын нээлттэй тэмцээн Ням гарагт эхэлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-24 15:25 GMT+8

Талбайн теннисний энэ оны 2 дахь их дуулга “Францын нээлттэй тэмцээн” энэ Ням гарагт буюу 5-р сарын 26-нд эхэлнэ. 2015 оноос хойш энэ тэмцээнд оролцоогүй байгаа Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер эхний шатанд Италийн Лоренцо Сонеготой таарчээ. Харин аваргаа хамгаалагч Рафаэль Надалийн өрсөлдөгч хараахан тодроогүй байгаа бол дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жоковичийн эхний өрсөлдөгч нь Польшийн Хуберт Гуркач байх нь.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шатанд таарсан сонирхолтой оноолтуудыг дурдвал Францын Жереми Шарди – Их Британийн Кайл Эдмунд, Словакын Мартин Клижан – Казахстаны Михайл Кукушкин, Хорватын Иво Карлович – Испанийн Фелисиано Лопес, Сербийн Янко Типсаревич, Болгарын Григор Димитров, Нидерландын Робин Хаас – Германы Филипп Колшрейбер, Германы Миша Зверев – Францын Ришар Гаске гэсэн тоглолтууд болно.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2018 оны аварга Румыны Симона Халэп эхний тоглолтоо Австралийн Айла Томляновичийн эсрэг хийхээр болжээ. Одоогоос 17 жилийн өмнө “Францын нээлттэй тэмцээн”-д анх удаа түрүүлсэн АНУ-ын Серена Уильямс энэ жил бэртлийн улмаас нэг ч тэмцээнд түрүүлж амжаагүй байгаа. Дэлхийн чансааны 10-р байр хүртэл унаад байгаа Серена эхний тоглолтоо ОХУ-ын Виталия Дьяченкогийн эсрэг хийнэ. Тэрбээр 3-р шатанд Канадын 18 настай залуу од Бианка Андреескутэй таарах магадлал өндөр байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Японы Наоми Осака, Словакын Анна Каролина Шмидлова нар эхний шатанд таарчээ. Харин 2-р шатанд түүнийг 2017 оны тус тэмцээний аварга Елена Остапенко, Их Дуулгын 2 удаагийн аварга Виктория Азаренка нарын хэн ялсан нь хүлээж байна. Цаашлаад шөвгийн 8-д Серена Уильямс түүнийг хүлээж байх боломжтой.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 391 санал өгсөн байна.

Дээшээ