Торонто цувралыг тэргүүлж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-24 17:25 GMT+8

NBA дорно бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй Торонто Рэпторс болон Милуоки Бакс багуудын цувралын тав дахь тоглолт болов. Тоглолтод 105:99 харьцаагаар Торонто Рэпторс ялалт байгуулснаар цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ.

Торонто Рэпторс багаас

  • Паскал Сиакам 14 оноо, 13 самбар, 3 блок
  • Кайл Лаури 17 оноо,
  • Фред ВанВлийт 21 оноо
  • Кавай Леонард 35 оноо, 9 оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлсэн бол

Милуоки Бакс багаас

  • Крис Мидлтон 10 самбар, 10 оновчтой дамжуулалт
  • Брүүк Лопез 16 оноо,
  • Малколм Брогдон 18 оноо, 11 самбар
  • Эрик Бледсо 20 оноо
  • Жорж Хилл 12 оноо
  • Яаннис Антетокунмпо 24 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Хэрэв цувралын зургаа дахь тоглолтод Торонто Рэпторс баг ялалт байгуулж чадвал NBA-ийн бүсийн финалд 0:2-оор хожигдож яваад “Плэй-офф”ын финалд шалгарч чадсан зургаа дахь баг болох юм.

Цувралын зургаа дахь тоглолт орон нутгийн цагаар тавдугаар сарын 25-ны 20:30 цагт болно.

Эх сурвалж: NBA.com

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ