Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар ажиллана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-24 16:05 GMT+8

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгчээ. Тэрээр үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон болно.

Эх сурвалж: ГХЯ

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ