АНУ руу татваргүй экспортлох хууль оны сүүлээр хэрэгжинэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-25 15:00 GMT+8

АНУ-ын Конгрессоор хэлэлцэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны хууль энэ оны сүүлээр батлагдах хүлээлттэй байгаа гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг энэхүү хуулиар олгоно.

Ингэснээр хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Монгол Улс Европын Холбооны "GSP Plus" хөнгөлөлтийн системд хамрагдахдаа 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж нээгдсэн ч ердөө 20 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн гаргаж байгаа нь хангалтгүй гэж МҮХАҮТ үзжээ.

Б.Бямбасүрэн

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 201 санал өгсөн байна.

Дээшээ