Гучин шуудай малын гүзээг хилээр нуун гаргах гэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-24 18:18 GMT+8

Энэ сарын 24-ны өдрийн 12 цаг 00 минутанд Гашуунсухайт дахь боомтын нүүрсний терминалын гарах чиглэлээр Монгол улсын иргэн Ю овогтой Э нүүрс ачсан чиргүүлтэй Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх гэсэн байна.

Гэвч тэрээр 30 шуудайд, нийт 700 кг малын дайвар бүтээгдэхүүн буюу гүзээ хийж, нүүрсэн дунд нуусан байжээ. Экспортын дайвар бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт тавьсан бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч, хилээр гаргадаг.     

Мөн өнөөдөр Монгол улсын иргэн Д овогтой Э нь “М” ХХК-ий н нүүрс ачсан Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хилийн гарах чиглэлээр нэвтрэхдээ чиргүүлийн дээл хэсэгт их хэмжээний малын гүзээ ачсан байжээ. Эдгээр үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хэргийг тус бүрд нь шалгаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ