Д.Эрдэнэбат: Дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлигын хэрэгтэй холбогдсон

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-27 12:08 GMT+8

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл өглөө. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Арван сая ам.долларын авлигын хэрэгт нэг сайд холбогдсон хэргийг шалгаж дуусаагүй байхад 1.2 сая еврогийн авлигатай дахин нэг сайд холбогдсон. Бид энэ талаар асуулга тавьсан боловч өнөөг хүртэлэ хариу өгөөгүй л байна.  

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү таалал төгсөөөд арваад хонолоо. Хуулийн байгууллагуудаас энэ хэргийг шалгаж байна гэснээс өөр мэдээлэл өгөхгүй байна. АН энэ хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээр ахлуулсан. Х.Тэмүүжин хуулийн байгууллага болон талийгаачийн ар гэрийнхэнтэй нь байнга холбоотой ажиллаж байна. Манай намын дэд дарга Г.Батхүү онцгой, өндөржүүлсэн хамгаалалттай объектод амь насаа алдсан тул бид Олон улсын парламентын холбоотой хамтран ажиллах хүсэлт тавьсан” гэв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 443 санал өгсөн байна.

Дээшээ