Перуд найман магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-27 14:25 GMT+8

Перу улсын хойд хэсэгт өчигдөр найман магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын “La Republica” орон нутгийн сонин мэдээлжээ.

Сан Мартин болон Лорето мужийн тосгонуудад цахилгаан тасарсан байна. Мөн газар хөдлөлтийн улмаас олон байшин барилга нурсан бөгөөд үүний улмаас эмнэлэгт байсан өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

Цагдаагийн газрын ажилтнууд одоогоор хохирлыг үнэлэх зорилгоор эргүүл хийж байгаа аж. Перу улсын ерөнхийлөгч Мартин Вискарра ард иргэдээ тайван байхыг твиттер хуудсаараа дамжуулан уриалсан байна.

Газар хөдлөлтийн голомт нь 9000 оршин суугчтай Лагунас хотоос зүүн урагш 85 км-ийн зайд байсан бөгөөд доргилт нь Бразил, Эквадор, Колумб улсад мэдэгдсэн аж. Хүний амь хохирсон талаар мэдээлэл ирүүлээгүй байна.

Эх сурвалж: Tass.com

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 446 санал өгсөн байна.

Дээшээ