-Аяны тэмдэгдэл-
Зуны тэргүүн сар хэдийнэ гарсан ч энэ жил нийслэлд зэврүүн салхитай, хүйтэн байна. Охид хүүхнүүд урин дулааныг битүүхэндээ хүсэмжилж, хөнгөн нимгэн зуны хувцсаа өмсөх гэж яарна.
Харин Газар дундын тэнгис болон Хар далайн голд орших Турк оронд зун цаг айлчилдгаараа айлчилж, гудамж талбайг нов ногоон модод бүрхжээ.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан жагсаалтаар 82 сая хүн амтай Турк улс дэлхийн хамгийн том 13 дахь эдийн засагтай орон. Зургаан жилийн өмнө энд ирэхэд уулзсан хүн бүр “Бид 17-д жагсаж байна. Эхний аравт багтах нь ойрын зорилт” хэмээн ярьж байв. Төрийн, хувийн хэвшийн гэх мэт өөр өөр төлөөлөлтэй уулзсан ч бүгд л энэ талаар ярихад яаж 80 сая хүн ингэж “нэг хэлээр” ярин, нэг зүг рүү хамтдаа хардаг байнаа гэж бодож байв. Үүнээс хойш тэд дөрвөн байр урагшилжээ.
Бүхнийг дотоодод үйлдвэрлэх томоохон зорилготой Турк улс нийт бараа бүтээгдэхүүнийээ 60-80 хувийг өөрсдийн хүчээр хангаж байна. Харин Монгол-Туркийн гадаад худалдааны эргэлт ердөө 43 сая ам.доллар байна. Хоёр орон газар зүйн хувьд ихээхэн алслагдмал, хоёр талын хамтарсан үйлдвэр байхгүй, жуулчдын тоо бага гэх мэт олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Уг нь үүнээс ч их боломж байгааг аль аль тал хүлээн зөвшөөрдөг юм.
Тус улсын нийслэл Анкара болон санхүүгийн төв нь болсон Стамбул хотод ажиллах явцдаа томоохон худалдааны төвүүдэд үүдээ нээгээд удаагүй, Монголын нэрийн хуудас болсон “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүртэй танилцах боломж олдсон юм.
Монголд үйл ажиллагаа явуулдаг “HNC construction” барилгын компанийн эзэн болох Мэхмэт Өзмэн Өзтүрк, Өзкан Өзтүрк нар 2013 оноос хойш Монгол руу ирж очих болжээ.
Тус компани нийслэлийн тавдугаар сургуулийн гадна фасад, Сайншанд болон Буянт-Ухаа хорооллын ус цэвэрлэх байгууламж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь оюутны дотуур байр, Мэргэн Тоньюкукийн авто зам, Сэлэнгэ аймаг дахь зөгийн аж ахуй зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг олон жил гүйцэтгэсээр байна.
Тэд Монголоос ирэх бүртээ гэр бүлийнхэндээ ноолууран хувцас бэлэглэдэг байжээ. “Говь” брэндийн сайн чанарыг маш сайн мэддэг болсны дараа яагаад Туркэд энэ тансаг бүтээгдэхүүнийг борлуулж болохгүй билээ гээд ажилдаа орсон аж.