ВИДЕО: Ц.Энгүүний "Уучлалт гуйх гэж" шинэ дууны КЛИП гарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-06-08 15:15 GMT+8

“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, "The Voice of Mongolia" шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл "Уучлалт гуйх гэж"  дууны клип цацагдлаа.

Түүний анхны цомгийн сингл болох "Уучлалт гуйх гэж" дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм.

Өнгөрсөн онд "The Voice of Mongolia" шоуны ялагч болсны дараа Ц.Энгүүн "Монгол Контент" ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний шинэ уран бүтээлүүдийг гаргахаар ажиллан, бэлтгэлээ хангаж байсан билээ. 

Түүнчлэн Ц.Энгүүн энэ өвөл Японы Саппоро хотноо болсон олон улсын цасны баярт оролцож, ая дуугаа өргөсөн юм.

Шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ