2019.06.04 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-04 18:37 GMT+8

УУХҮЯ-ны дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралджээ. Дизель түлшний өсөлтийг буулгах арга хэмжээ авах шийдвэр гарчээ. Өнгөрсөн сард литр тутамд 40 төгрөгөөр үнэ нэмэгдсэн тул АМГТГ-аас ААН-үүдэд өнгөрсөн сарын сүүлээр албан бичиг илгээсэн байна. Хэрэв үнээ үндэслэлгүй нэмсэн компани бидний шаардлагыг хүлээн авахгүй бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ. Газрын тосны тухай хуулийн 6.1.9 дэх заалтын дагуу ийм арга хэмжээ авна гэж АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдэв. 

Хэрэв улс нэг тойрог гэсэн сонгуулийн тогтолцоонд шилжвэл...? гэсэн асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Оюун-Эрдэнэ нар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бид ардчиллын зарчмынхаа хүрээнд иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой. Улс нэг тойрог гэж үзвэл нэгдүгээрт мэдээж нам дотроо жагсаж таарна. Тэгэхээр эхний 20-т эмэгтэйчүүд, залуучууд багтах боломжгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Улс нэг тойрог гэсэн сонгуулийн шинэ тогтолцоог хийж чадвал маш том шинэчлэл болно. Тойргуудад төсвийг тэгшитгэн хуваахаа болино. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж, парламент илүү бүтээлчээр ажиллах боломж бүрдэнэ гэсэн юм.

ЭТТ ХК Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг, нийт 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. Баруун болон Зүүн Цанхи гэж ордоо хоёр хуваан, эдгээрт өөр өөр компаниуд олборлолт явуулж байна. ЭТТ ХК-ийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид нээлттэй арилжихдаа эхний ээлжинд Зүүн Цанхийн ордыг хөрөнгө оруулагчдад санал болгох шийдвэрийг УУХҮЯ-наас гаргажээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгджээ.

"Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ" төслийн бодлого, стратегийг танилцуулах хурал өнөөдөр ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болов. Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс хамтран энэ хурлыг зохион байгуулжээ. Хурлаар төслийн бүтэц, зорилго, хүлээлт болон хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нээлттэй форум болов.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ