Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаагийн алба хаагч Д.Батсайханы амь насыг хохироосон Т.Лундаа болон Б.Энхбаяр нарт 13 болон 20 жилийн хорих ял оноожээ.
Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн авто машинтай хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байсан, тэдэнд шаардлага тавьсан нэг цагдааг Тоёота Ланд автомашинаараа мөргөн гэмтээж, өөр нэгэн цагдаа нь тэдний унаж явсан машинаас зүүгдэн явж байх үедээ унаж хүнд бэртсэн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан юм.
Бэртсэн цагдаагийн алба хаагч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж:
Шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.