Монголын үндэсний балетын улсын уралдаан маргааш эхэлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-07 13:27 GMT+8

Монголын үндэсний балетын улсын гуравдугаар уралдаан энэ сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байгаа талаар Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид мэдээлэл хийлээ. 

"Балетийн урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Анхны уралдаанд 100-гаад хүүхэд оролцож байсан бол энэ удаагийн уралдаанд 190 хүүхэд оролцох гэж байгаагаас харж болно. 

Уралдаааныг БСШУСЯ-ны дэмжлэгээр Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж байна. Тус сан 2010 онд байгуулагдсанаас хойш 2014 онд анх “Цөмөөхэй” балетыг хийж, 180 хүүхэд тайзан дээр бүжиглэж байсан бол 5 дахь жилдээ 1000 гаруй хүүхдийг тайзнаа гаргалаа" гэж Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ярив. 

Тэмцээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй балетын сургуулиуд сурагчдаа сойж байгаа бөгөөд Монголын үндэсний балетын сургууль таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцуулахаар бэлтгэж байна гэж тус сургуулийн багш Лхагватуяа сонирхуулав. 

Балет бол маш хэцүү урлаг. Анхны тэмцээнүүдэд байр эзэлсэн балетчид маань олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна. Монголд балетын улсын уралдаан зохион байгуулж, өрсөлдөөн ихтэй болохын хэрээр балетчидын ур чадвар нэмэгдэж, Монголын балетын урлагийг дэлхийд сурталчилдаг. Энэ тэмцээн бол Монголын балетын шинэ үеийн залуусыг дэлхийн тавцанд таниулах бас нэг боломж хэмээн хэвлэлийн хуралд оролцсон мэргэжлийн багш нар онцлов.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятад, Японы мэргэжлийн шүүчдээс гадна Монголын балетын загалмайлсан эцэг Б.Жамъяндагва, СУИС-ийн багш Д.Алтантуяа нарын мэргэжлийн уран бүтээлчид шүүгчээр ажиллана хэмээн Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 201 санал өгсөн байна.

Дээшээ