“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хэмээх урт нэртэй хууль бий. Энэ хуульд хамаарал бүхий этгээд гэдгийг товч тодорхой заасан байдаг.
Энэ хуулийн заалтыг эрхэм улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд нарт хэлж өгөхгүй бол “манай эхнэр/нөхөр. Гэхдээ надад хамаагүй” гэх утгатай зүйлс ихээр ярих болжээ. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт дараах хүмүүсийг багтаадаг. Үүнд:
-Эцэг, эх,
-Төрсөн ах, эгч, дүү,
-Гэр бүлийн гишүүн,
-Хамтран амьдрагч,
-Эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх,
-Эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү,
-Бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;
Харин “нийтийн албан тушаалтан” гэдэгт дараах албан тушаалтнуудыг хамруулдаг талаар Авлигын эсрэг хуульд тов тодорхой заасан. Үүнд:
-Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
-Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
-Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
-Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
-Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
-Эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
-Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.