Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-12 10:35 GMT+8

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг маргааш буюу зургадугаар сарын 13-ны 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнд Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 24 байгууллагын төлөөлөл оролцох юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ