"Н.Анхбаяр ёс зүйн хувьд Монгол улс болон ард түмнийг төлөөлөх эрхгүй хүн"

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-06-12 11:09 GMT+8

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүүг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байна

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:07 2019-06-12

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Дэйв Воусэнд шаардлага хүргүүлж байна. 

Учир нь Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяр томилж явуулсан хэмээж байгаа юм. Уг шаардлагад Н.Анхбаяр нь Монгол улс,  ард түмнийг бүрэн төлөөлөх эрх зүй болон ёс зүйн хувьд эрхгүй хүн хэмээгээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв. Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв.

Австралийн Элчин сайд Дэйв Воусэнд өргөх бичиг бүхий шаардлагыг хүргүүлэхээр эсэргүүцэгчдийн төлөөлөл хуульч, эдий засагч Т.Энхсайхан дотогш нэвтэрлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос хүлээн авна уу. 

11:05 2019-06-12

11:03 2019-06-12

Гэрэл зургийг Э.Батзавъяа

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 185 санал өгсөн байна.

Дээшээ