Т.Аюурсайхан: Хууль бус үйл ажиллагаанд холбогдсон хүмүүс дахин дипломат төлөөлөгчийн газар томилогддог

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-12 14:36 GMT+8

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хаалттай мэдээллийн талаар мэдээлэл өгч байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
14:36 2019-06-12

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг 12.15 цагт хаалттай хэлэлцэж эхэлсэн. Хуралдаан дөнгөж сая дууссан бөгөөд байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өгч байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд хуульд заасан хэмээн хаалттайгаар хуралдсан юм. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Дипломат албаны ажилтнууд хэрэг зөрчилд холбогддог асуудал байсаар ирсэн. Бидэнд байдаг мэдээллээр нэг эргэлтээр 20-30 мянган еврогийн  тамхины наймаанд холбогддог байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь 3 сая евро байдаг жишээний. Тиймээс төрөөс энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ бол нэг, хоёр удаагийнх биш байна.

Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоход Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, холбогдох албан тушаалтнууд байлцлаа. 

Төрийн байгууллага, цагдаагийн байгууллагаас энэ талаар авч буй нууцлалтай арга хэмжээний талаар, шалгаж, тандаж буй мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн. 

Хуралдаанаар томилгооны талаар ч ярилцаж, тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. Томилгоо хийж буй болон томилогдож буй этгээдийн хариуцлагыг чангатгах чиглэлээр, хар тамхины хэрэгтэй тэмцэх газруудыг бие даасан байдалтай байлгах эсэх, ГХЯ, Элчин сайдын яамд паспортыг нарийн хянах, автомашинд олгох дугаарын талаар ч анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн. 

Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийн мэдээлэл сүүлийн арав гаруй жилийн турш ирж байгаа хэдий ч дахин давтан дипломат төлөөлөгчийн газар томилогддог асуудлаар мэдээлэл авсан.

Эхний ээлжинд байнгын хороогоор мэдээлэл сонслоо цаашид УИХ, ҮАБЗ-д танилцуулах болов уу гэж бодож байна" гэлээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ