Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНКУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-12 17:06 GMT+8

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа.

Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилэв.

Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцууллаа.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорив.

 

Эх сурвалж: president.mn

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ