Халх голын саваар халж, +36 градус хүрчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-13 10:20 GMT+8

Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр +14...+22 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын саваар халж +29...+36 градус, бусад нутгаар +23...+30 градус байжээ.

Гэхдээ өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-6 градусаар сэрүүсч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын саваар +15...+21 градус, бусад нутгаар +9..+15 градус хонов.

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим газраар 0.0-3.0 мм бороо орсноос хамгийн их нь Дорнодын Баяндун, Булганд 3.0 мм, Дашбалбар, Чойбалсанд 2.0 мм тунадас орсон байна гэж ЦУОШГ-гаас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ