Үндэсний тагнуулын академи "Аюулгүй байдал" мэргэжлээр элсэлт авна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-13 10:45 GMT+8

Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар болжээ.

Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд зургаадугаар сарын 24-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Харин орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээх боломжтой юм байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Бүрэн дунд боловсролтой;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.

Тусгай шаардлага:

  • 17-22 хүртэл настай, биеийн өндөр эмэгтэй 165 см-ээс дээш, эрэгтэй 170 см-ээс дээш;
  • Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  • Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй;
  • Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;
  • Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал:

  • Өөрийн гараар бичсэн ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ/;
  • Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  • Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
  • Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  • Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  • Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  • Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Шаардлага, шалгуур хангасан элсэхийг хүссэн иргэдээс авах шалгалтын хуваарийг жич зарлана гэж ТЕГ-аас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ