БНХАУ-д эрчим хүчний нүүрсний ханш II сараас хойших хамгийн бага түвшинд хүрэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-06-13 12:10 GMT+8

Чинхуандаогийн боомтод зургаадугаар сарын 10-ны долоо хоногийн байдлаар эрчим хүчний нүүрсний спот ханш тонн тутамдаа 591 юань боллоо.

Энэ нь хоёрдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрч байгаа талаар БНХАУ-ын Нүүрсийн ассоциаци мэдээллээ. Үнийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар доогуур байна. Харин фьючерс ханш Женжоугийн биржид есдүгээр сард нийлүүлэлтэд гарах эрчим хүчний нүүрсний ханш 0.1 хувиар буурч, 593 юань болжээ. Харин Далянийн биржид коксжих нүүрсний фьючерс ханш 0.9 хувиар буурч, 1424 юань болоод байна. 

Үүний зэрэгцээ БНХАУ-ын хамгийн том зургаан Дулааны цахилгаан станц дахь нүүрсний нөөц зургаадугаар сарын долооны байдлаар 0.6 хувиар буурч, 17.59 сая тонн болжээ. Энэ нь сүүлийн дөрвөн долоо хоногт анх удаа буурсан тохиолдол болж байна.

Үүнээс гадна БНХАУ-ын нүүрсний импорт зургаадугаар сарын долоонд дуусаж байгаа долоо хоногт 3.29 сая тонн болж, 2014 оноос хойш байгаагүй өндөр түвшинд хүрсэн талаар “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид мэдээллээ.

Т.Элиса

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 151 санал өгсөн байна.

Дээшээ