Uber Австралид нисдэг таксигаа туршина

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-13 15:15 GMT+8

Uber-ын хөгжүүлж буй нисдэг таксинууд анх удаа АНУ-аас өөр улсад туршилт хийх зөвшөөрөл авсан нь Австрали улс байлаа. Ингэснээр 2020 оноос эхлэн тус улсын Мельбурн хотод Uber-ын нисдэг таксинууд туршигдаж эхлэхээр болжээ. Харин 2023 он гэхэд тэдгээр нисдэг таксинуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилттой байгаа гэнэ. 

Уг нисдэг таксины төслийг ахалж буй Эрик Аллисон “Хот, суурин газар томрох тусам хувийн автомашин тохиромжгүй тээврийн хэрэгсэл болж эхэлнэ. Иймд бидний хөгжүүлж нисдэг таксинууд авто замын түгжрэлийг багасгахад асар том нөлөө үзүүлж чадна. Жишээлбэл Мельбурн хотын гол бизнесийн дүүргээс онгоцны буудал хүрэхэд автомашинаар 1 цаг шаардах бол уг нисдэг таксигаар 10 минут л болох гэнэ. 

Нисдэг таксиг хөгжүүлэхийн тулд Uber “NASA” болон АНУ-ын армитай хамтран ажиллаж байгаа ажээ. Гэхдээ Uber нисдэг такси хөгжүүлж буй цор ганц компани биш юм. Өнгөрсөн жил Гүүглийн үүсгэн байгуулагч Ларри Пэйжийн хөрөнгө оруулсан компани 180 км/цаг хурдтай нисдэг таксиг танилцуулж байсан билээ. Мөн өнгөрсөн сард Германы нэгэн гарааны бизнес цахилгаан хөдөлгүүртэй, нэг цагт 300 км туулах чадвартай нисдэг таксиг бүтээснээ зарласан юм.

Энэ мэтээр цөөнгүй компаниуд нисдэг таксиг тус бүрдээ хөгжүүлэн, хүн төрөлхтний түүхэнд нэгэн шинэ хуудас нээхээр ажилласаар байна. 

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ