Huawei жолоочгүй автомашин хөгжүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-13 15:25 GMT+8

Huawei нэр бүхий хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчтэй хамтран автомат жолоодлоготой автомашин хөгжүүлж байна хэмээн Financial Times сайтаас мэдээлжээ. Тодруулбал, Audi, Toyota, GAC гэсэн нэр хүндтэй, автомашины брэндүүдэд Huawei хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжийг нийлүүлж байгаа гэнэ. Мөн энэ тал дээр Хятадын хоёр автомашин үйлдвэрлэгч Huawei-тэй хамтран ажиллаж байгаа аж.

Huawei-ын стратеги төлөвлөлтийг хариуцдаг Данг Вэньшуань Financinal Times-т “Манай компани 2021 он гэхэд хэрэглэгчдэд хүрэх автомашин бий болгохоор ажиллаж байна. Эдгээр автомашинууд Европ болон Хятадад худалдаалагдана” хэмээжээ.

Түүнчлэн Financinal Times-ын төлөөллүүд Huawei-ийн хөгжүүлж буй жолоочгүй автомашины дүрс бичлэгийг үзсэн байна. Тус бичлэгт байх автомашин нь Huawei-ийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан ашиглан жолоочийн тусламжгүйгээр ажиллаж байсан ажээ. Дээрх мэдээллээс өөр мэдээллийг Huawei-ын зүгээс хараахан ил болгоогүй байна.

Эх сурвалж: CNBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 445 санал өгсөн байна.

Дээшээ