Трамп: БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд Huawei-н хоригийг цуцалж болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-13 16:55 GMT+8

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, энэ сард Японд болох G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзаж чадахгүй бол Хятадад нэмэлт тарифаар заналхийлэх болно хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр “Хятадын технологийн пүүсүүд AНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэх өөрийн мэдэгдлээ няцаан хоёр улсын худалдааны хэлэлцээрээрийн хүрээнд Huawei асуудлыг шийдэх боломжтой хэмээжээ.

Харин Huawei-н зүгээс АНУ-ын ерөнхийлөгчийн хийж буй энэхүү үйл ажиллагаанууд нь АНУ-ын эдийн засгийг дээшлүүлэх гэсэн ашиг сонирхлын үндсэн дээр явагдаж байгаа үйлдэл төдийхөн бөгөөд тус улсын үндэсний аюулгүй байдалтай ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа юм байна.

Даваа гаригийн мэдэгдэлд “Huawei нь Бээжинтэй хэлэлцээр хийхэд шатрын хүү” байсан тухай сэтгүүлчийн асуултад АНУ-ын ерөнхийлөгч Трамп  өөрийн өмнө нь гаргасан мэдэгдлүүдийг няцаан худалдааны хэлэлцээрийн нэг хэсгийн хувьд Huawei-н асуудал шийдэгдэх боломжтой хэмээн хариулсан.

АНУ-ын  талаас ч мөн адил цагаан ордоны Санхүүгийн зохицуулах хорооны захирал АНУ-ын Засгийн газар Huawei-д тавьсан бизнесийн хоригийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг шаардаж байгаагаа мэдэгджээ. Уолл Стрийт сэтгүүлийн мэдэгдсэнээр АНУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны захирал Pуссел Воугтийн зүгээс Дэд ерөнхийлөгч болон Конгрессын гишүүдэд илгээсэн захидалд, технологийн хамгийн хүчирхэг компанийг АН улсад үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийн заалтуудаа нэн яаралтай өөрчлөхийг уриалжээ.

Тэгвэл өнгөрсөн сард БНХАУ-ын засгийн газар Хятадын ашиг сонирхолд хор хөнөөл учруулж байгаа "найдваргүй" гадаадын компаниудын жагсаалтыг гаргасан. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао фэнгий хэлж байгаагаар БНХАУ нь зах зээлийн дүрмийг дагаж мөрддөггүй, гэрээгээ зөрчсөн, худалдааны бус шалтгаанаар бараа нийлүүлэлтээ зогсоосон, БНХАУ-ын компаниудын хууль ёсны эрхийг ноцтой хохироосон  гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг бүртгэх механизмыг бий болгоно хэмээжээ.

Үүнд Huawei-тэй хийх бизнесээ түдгэлзүүлсэн гэх Google болон Intel багтаж болзошгүй юм. Учир нь Huawei-төхөөрөмжүүд дээр өөрсдийн андройд аппликейшнуудыг суулгахыг хориглосон Гүүглын шийдвэрээс Huawei ихээхэн хохирол амссан.

Эх сурвалж: The Independent.co.uk

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ