Бутанд зургаадугаар сарын 5-ны өдөр гаргасан кабинетийн шийдвэрийн дагуу багш, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмжээ. Эдгээр албан тушаалтнууд тус улсын хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Энэхүү шийдвэр шатлан захирах ёсыг халах томоохон стратегийн алхам болжээ. Тухайлбал зарим төрийн албан хаагчид амралт зугаалгад төрийн мөнгөөр явж, хүнд суртал гаргах тохиолдол бий.
Багш болон эмнэлгийн ажилтнуудын хувьд ажиллах цаг урт байдаг төдийгүй ажлын ачаалал өндөр байдаг аж. Нийт 8,679 багш, дөрвөн мянга орчим эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмжээ.
“Хэрэв засгийн газраас цалингийн тогтолцоог эргэж харах шаардлага тулгарвал багшлах нь хамгийн өндөр цалинтай мэргэжлээр шалгарна” хэмээн Бутаны ерөнхий сайдын албан газар мэдээлсэн байна.
Эх сурвалж: Indianexpress