2019 оны бүх цэргийн баяр наадмын гол дуулиан, Увс нутгийн залуу Тоочингийн Батсүрэн. Зүрхтэй, зоригтой, өөртөө итгэлтэй, сэтгэл томтой, дайчин, бөх хүнд байх юм бүхэн л бүрдсэн хүчтэн дээ. Шонхор сургуулийн оюутан байхаасаа тодорч гарсан бөх. Барилдааны авьяас биш бяр л дутаж унадаг бөх дөө.
Аав ах хоёр нь сумын заан. Хууль сахиулах болоод бөхийн өргөөний сумын цолтнуудын барилдаанд удаа дараа амжилттай барилдаж байгаа. Барилдааныг нь мэддэг болоод тэр үү, Увсынхаа сумын заануудад нэлээд унаж харагддаг байлаа. Өнгөрсөн жил Дархан цом-2018 барилдаанд хагас шигшээд үлдэж, шигшээ рүү хоёроор гарч тус тэмцээний аварга Д.Алтанцоожийг шороодуулж шуугиулж байлаа. Энэ тэмцээнд зургадугаар байрт шалгарсан.
Тоочингийн хүү өнөө жилийн бүх цэргийн баяр наадамд нэгийн даваанд аймгийн арслан С.Ерөөлтийг, хоёрын даваанд хурц арслан Г.Өсөхбаярыг, гурвын даваанд залуу арслан Б.Лхагвадоржийг, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Н.Баттүвшинг, тавын даваанд аймгийн заан Э.Энх-Амгалан цувуулан хаяж шинээр цэргийн начин цол хүртэв. Увс нутгийнхаа наадамд цэргийн начин цолтой хүч үзэх нь ээ.