Дональд Трамп Германд хориг тавина гэж сүрдүүлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-06-14 16:30 GMT+8

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ОХУ-аас байгалийн хийн хоолой татах болсонтой холбогдуулан Дональд Трамп Герман улсад хориг арга хэмжээ авна гэж сүрдүүллээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Германыг батлан хамгаалахын салбарт хангалттай хөрөнгө оруулдаггүй гэсэн үндэслэлээр NATO-оос цэргээ татна гэж сүрдүүлсэн байна. Тэрбээр ХБНГУ-ын дэмжиж буй “Nord Stream 2” байгалийн хий дамжуулах шугамын төсөлд саад хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Учир нь энэхүү төсөл Германыг ОХУ-аас хамааралтай буюу "олзлуулсан" байдалд оруулна гэж анхааруулсан байна. Нөгөө талаас АНУ ч мөн Герман руу шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх хүсэлтэй байгаа юм.

Б.Төгсбилиг

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 271 санал өгсөн байна.

Дээшээ