Шинэ мянганы УДИРДАГЧДЫН ХЭВ МАЯГИЙГ тодорхойлох LEAD.STYLE сайт мэндэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-15 14:45 GMT+8

Хүүхэд, залуус болоод нийгмийн хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийх, тэднийг манлайлал, урам зориг, эерэг хандлага, тэмүүлэлд хөтлөх цоо шинэ хэв маягтай Lead.Style сайт сэтгүүлзүйн салбарт шинээр мэндэллээ.

Манай сайт залууст боловсрол олгох шинэлэг нийтлэлүүдийг хүргэхээс гадна  нийгмийн бүхий л салбарт асуудлыг дэвшүүлж, шийдлийг хайж, эрх баригчдад нөлөөлөх талбар байх болно

Тус ёслолын ажиллагаа “Номадик контент” компанийн сүүлийн үеийн шийдэл бүхий оффист болов. 

Нээлтийн ажиллагаанд бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болох 300 орчим хүн хүрэлцэн ирсэн бөгөөд хамтлаг дуучид баяр хүргэн уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.

Уг сайт нь олон улсын өнөөгийн хэв маягийг өөртөө шингээсэн энгийн шийдэлтэй бөгөөд өдөр тутмын болон шар мэдээнээс ангид, хүмүүсийн зөв амьдралын хэв маягийг тодорхойлох, тэдний боловсрол, сурч мэдэх хэрэгцээнд тулгуурласан шинэлэг сайт юм. 

Өөрөөр хэлбэл шинэ мянганы удирдагчид ямар чадварыг эзэмшсэн байх ёстой, залуу бизнесүүд ямар боловсрол, мэдлэгтэй байхыг үргэлж “сануулах” зорилготой аж.

Lead.Style сайтын үүсгэн байгуулагч Г.Гантуяа нээлтийн үеэр хэлэхдээ: “Манай сайт залууст боловсрол олгох шинэлэг нийтлэлүүдийг хүргэхээс гадна  нийгмийн бүхий л салбарт асуудлыг дэвшүүлж, шийдлийг хайж, эрх баригчдад нөлөөлөх талбар байх болно” гэсэн юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 273 санал өгсөн байна.

Дээшээ