ЦУОШГ: Томоохон голууд аюултай түвшинг даван хүчтэй үерлэлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-16 17:50 GMT+8

Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган , Увс нуурын савын Хархираа зэрэг голын усны түвшин энэ сарын 15,16-ний өдрүүдэд хоногт 20-95 см нэмэгдэж үерийн түвшинг 10-90 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр боллоо.  

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс /2019.06.16-ны өдөр/ -ээс өнөөдөр анхаарууллаа.  

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 258 санал өгсөн байна.

Дээшээ