“GoGo Cafe” -ны зочин Банзрагчийн Мөнххишиг. Тэрбээр АНУ-ын Виржиня мужийн Худалдаа, технологийн их сургуульд системийн архитектур мэргэжлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Биг дата анализ, дата олборлолт хэмээх мэдээллийн технологийн ололтыг даатгалын салбарт нэвтрүүлж, харилцагчаа халамжлах соёлыг нутагшуулахын төлөө ажиллаж буй шинэ цагийн удирдагч. “Миг даатгал” компаниа удирдаад хагас жил болж буй Б.Мөнххишиг “Монголын даатгалын салбар хөгжлийн замаа тодорхойлох цонх үедээ явна. Энэ үеийг зөв ашиглавал 2-3-хан жилийн дотор Америк, Европын даатгалын тогтолцооны түвшинд хүрч хөгжих боломж байна” хэмээсэн. IT суурьтай хүн хэрхэн даатгалын салбартай холбогдов, шинэ үеийн залуустай баг болон ажиллах, тэднийг удирдахад ямар сонирхолтой сорилттой тулгарч байгаа талаар хөөрөлдсөнөө эрхэм уншигч тантай хуваалцъя.
2019.06.19
-Даатгалын компанийн захиралтай ярилцаж байгаагийнх энгийн хэрэглэгчийн үүднээс яриагаа эхэлье. Жил бүр албан журмаар даатгуулдаг ч даатгуулсныхаа үр ашгийг хүртэх тал дээр учир дутагдалтай гэж гомдох хүн цөөнгүй. Даатгалд иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах боломж бий юу?
-Байлгүй яах вэ. Даатгалын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Технологи хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлж, тухайн хүнд тохирсон үйлчилгээ нэвтрүүлэх боломж нэмэгдсээр байна. Монголд даатгалын салбар харьцангуй залуудаа орно. Даатгалын компаниуд бизнесээ өргөжүүлэх тал дээр анхаарч, ашиг орлогоор өрсөлддөг үе байсан. Одоо даатгалын салбар дараагийн үе буюу хурдацтай хөгжих шатандаа орж байна. Бид даатгаад орхидог бус нийгмийн хамгаалалын хүрээнд даатгуулагчаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллах болсон.
Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийн мэдээллийг нэгтгэж, гал, усны аюул, эрэл хайгуул хийх тал дээр ОБЕГ ажилладаг бол зам тээврийн ослын мэдээллийг Тээврийн цагдаагийн алба хариуцан ажиллаж байна. Гэтэл та бидний өдөр тутмын амьдралд тохиолдож болох бүх төрлийн эрсдэлийг урьдчилан шинжилж, учирч болох нөлөөллийг судалж, эрсдэлийг бууруулах чиглэлээр хөгжсөн орнуудын даатгалын салбар нь ажилладаг юм байна. Бид энэ системээр ажиллахгүй болохоор таны хэлсэнчлэн даатгал нь бодит амьдралд хэрэглээтэй бус санагдах мэдрэмж өгдөг байх. Угтаа бол даатгал танд хамгаалагдсан, өөртөө болон хайртай хүмүүстээ халамж анхаарал тавьсан, хөрөнгө оруулалт хийсэн сэтгэл ханамж өгч байх ёстой. Тиймээс харилцагчдийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үнэ цэнэтэй бүхнээ хамгаалах, хайрлах хамтын ажиллагааг “Миг даатгал” компани санал болгож эхэлсэн.
-Илүү дэлгэрүүлбэл?
-Маш тодорхой хоёрхон жишээ хэлье. Та сайн мэднэ дээ. Онгоцоор нисэж байгаа хүн бүхэн суудлын бүсээ зүүдэг, тийм үү? Гэтэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч зорчигч бүр яагаад суудлын бүсээ хэрэглэж сурахгүй байна вэ. Үнэндээ онгоцны ослоос илүүтэй зам тээврийн ослоор хэдэн зуун сая хүн амь насаа алдаж, тахир дутуу болж байгааг бид мэдэх цаг болсон. Бидний үр хүүхэд, хайртай хүмүүсийг биднээс өөрсдөөс хамгаалахаар замын цагдаа ажиллаж байна гэсэн үг. Тиймээс бид Тээврийн цагдаагийн албатай хамтран “Чухал бүхнээ хамгаалъя” уриалгыг улс орон даяр өрнүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийт эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт уриалж байна.
Дараагийн нэг жишээ бол Монголын үндэсний өв соёл хурдан морины уралдааны дэлхийд ганцхан онцлог нь бага насны хүүхэд морь унаж уралдах. Гэтэл хүүхдүүд мориноос унаж бэртэж, амь насаа алдаж байхад бид үндэсний өв соёлоо хадгална гээд хүүхдүүдээ амь өрссөн эрсдэл рүү түлхэх үү? Үгүй шүү дээ. Хэрхэвч үгүй. Ийм ч учраас Монголын морин спорт уяачдын холбооны шинэ удирдлагуудтай хамтран үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй уралдаанч хүүхдүүдийг алдаршуулах, хүүхдээ хамгаалах бодлого стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Холбооны шинэ удирдлагууд өвлийн уралдаан зохион байгуулахыг хуулиар зогсоосон төдийгүй долоон нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг зогсоосон.
Мөн хүүхдэд учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор “Хамгаалагдсан ирээдүй” төслийг орон даяр бидэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд уралдаанч хүүхдийг зөвхөн наадмаар бус жилийн турш тохиолдож болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх уралдаанч хүүхдийн “Гийнгоо”, хүүхдийн гэнэтийн ослын“Индиго” хүүхдийн даатгалд хамрууллаа. Мөн хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор 15 сая төгрөгийн шагналын сантай “Хамгаалагдсан ирээдүй” уралдааныг зарлалаа. Уралдааны үр дүнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалах шилдэг таван төслийг шалгаруулж жилийн турш санхүүжүүлж, старт-ап болгон хөгжүүлээд явах юм.
-Монголын даатгалын компаниуд үсрэнгүй хөгжлийн цонх үедээ ирлээ гэж Та хэлсэн. Энэ салбарын хөгжил цаашид хаашаа чиглэх вэ?
-Өндөр хөгжилтэй орнуудын даатгалын салбар 300-400 жилийн түүхтэй ч технологийн хөгжлийг дагаад дараагийн шинэ үе рүү шилжиж байна. Энэ нь Монголын даатгалын салбарт ч түүхэнд байгаагүй шинэ хөгжлийн боломжийг олгож буй юм. Санхүүгийн салбарт гарч ирсэн финтект түшиглэн даатгалын салбарт технологи суурьтай шинэ үйлчилгээнүүдийг гаргаж болж байна. Тэр шилжилтийн үе нь одоо бөгөөд ойрын 2-3 жилд даатгалын салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн үсрэнгүй хөгжих, хоцрогдлоо нөхөх боломж гарч байгаа юм.
Монголын оюунлаг залуучууд өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж, Амазон, Майкрософт, Гүүгл, Эйпл зэрэг технологийн гигант компаниудад ажиллаж байна. Тэр залуустай бид мэдээлэл солилцож байгаа. Манайд финтекийн хөгжил сайн явж байгаа гэж ойлгодог. Хэрэглэгчид ч хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг сонгож хэрэглээд сурч байна. Банкны салбар харьцангуй олон улсын түвшинд хөгжиж, цахим үйлчилгээнд шилжлээ. Би л гэхэд сүүлийн хоёр жил банкны салбар орохгүй санхүүгийн асуудлаа шийдэж болоод байна. Үүнтэй адил хэрэглэгчид даатгалын салбар хайж явахгүйгээр гар утаснаасаа даатгалын үйлчилгээг авах боломжийг Mongolian inturtech group танд олгох юм.