ЧУУЛГАН: Хуульч Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-18 11:34 GMT+8

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:27 2019-06-18

11:26 2019-06-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбаатар: Үндсэн хуулийн төсөлд бизнесийн орчныг сайжруулах ямар зохицуулалт руулж байгаа вэ? 

С.Бямбацогт: Таны хэлсэн саналуудыг хэлэлцүүлгийн 2, 3  дахь шатанд тусгах бүрэн бололцоотой. 

Б.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэгт Үндсэн хуулийн батлалцсан АИХ-ын депутатууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид багтсанд талархаж байна. Та бүхэн анх Үндсэн хуулийг батлахдаа улс орон өнөөдөр ийм болчихно гэж төсөөлөөгүй байх аа. Би бол энэ улстөрийн намуудын алдаа заюхралтай холбоотой гэж бодож байна. Нийгэмд баян, ядуугийн зааг хоёр тийшээ явчихлаа. Ард иргэдэд урам зориг алга байна. Үндсэн хуулийн суурь зарчим ганхсан байна.  Хэрэгжүүлдэгсэн бол өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хууль байна. 

АИХ-ын депутат Товуусүрэн: Үнэхээр Үндсэн хуулийг анх баталж байх явцад сайн сайхныг бодож байснаас улс оронд ийм байдалд орно гэж бодоогүй нь үнэн. Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлт нь манай том байшингийн сууринд гэмтэл үүссэн. Түүнээс хойш өөрчлөлт оруулах талаар 20 жил ярилаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмэн дэмжинэ гэж итгэж байна. 

Хуульч Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Уул уурхайн асуудал нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт Үндсэн хуулиас болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь лиценз авсан. Энэ бол ердийн хуулийн алдаа. Үндсэн хууль одоогийн байдлаараа хэрэгжих боломжтой. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өмнө Үндсэн хуулийг хэрэгжүүлж байгаа иргэдээ соён гэгээрүүлэх том давалгаа хийгээч гэж Бираагийн Чимэд багш хэлсэн байдаг. Үүнийг одоо бодох ёстой. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ