Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдөр тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.
Түүхт 15 жилийн ойг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.