Монгол банкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өчигдөр шийдвэрээ танилцууллаа. Тус хороо улирал тутамд хуралддаг. Хурлаас бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг 14 хоногийн дараа Монгол банкны сайтад байршуулна.
Тэгвэл гурван сарын өмнө буюу Мөнгөний бодлогын хороо (МБХ) гуравдугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүргэе.
БАНКНЫ ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР ЗЭЭЛД ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙНА
Хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан удирдав. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. МБХ-ны хуралдаанд эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, инфляци, эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, гадаад тодорхой бус байдал, хэрэглээний зээлд гарч буй гол өөрчлөлтүүдийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газар (МБГ)-аас танилцуулав. Нийлүүлэлтийн шалтгаантай зарим бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийн дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр байгаа бөгөөд цаашид энэх нөлөө саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдсэнээр дунд хугацаанд инфляци зорилтот түвшин (8%)-ий орчимд тогтворжих төлөвтэй байгааг МБГ-аас онцлов.
Мах, хатуу түлш болон шатахууны үнэ 2018 оны сүүлийн улиралд нэмэгдсэн ч 2019 оны эхнээс эдгээр бүтээгдэхүүний инфляцид үзүүлэх нөлөө буурч эхлэв.
Нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлсийн нөлөөг хасч тооцвол эрэлтийн шалтгаантай суурь инфляци 4-5 хувийн орчимд тогтвортой байна. Мах, хатуу түлш болон шатахууны үнэ 2018 оны сүүлийн улиралд нэмэгдсэн ч 2019 оны эхнээс эдгээр бүтээгдэхүүний инфляцид үзүүлэх нөлөө буурч эхлэв. Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэх бодлого зорилтын дагуу хэрэгжих тохиолдолд хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн төсөөлөл буурч байгаа нь дотоодын шатахууны үнэ өсөх дарамтыг бууруулна.
Харин эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлт, төсвийн зардлын өсөлт, импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалан эрэлтийн талын инфляци цаашид нэмэгдэх хандлагатай. Гэвч 2019 онд инфляци зорилтот түвшний орчим гарахаар байгааг танилцууллаа. Эдийн засгийн идэвхжил цаашид үргэлжлэх хүлээлттэй байгааг тодотгов. Сүүлийн 2 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг экспорт болон хувийн секторын хөрөнгө оруулалт бүрдүүлж байсан бол 2019 оноос өрхийн хэрэглээ, Засгийн газрын хөрөнгө оруулалтын нөлөө нэмэгдэхээр байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2019 онд өсөхийн зэрэгцээ бизнесийн зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын нөлөөгөөр барилга, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт эрчимжих хүлээлттэй байна. Түүнчлэн нүүрсний тээвэрлэлт хэвийн үргэлжилж, алтны экспорт нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Гадаад эдийн засгийн төлөв хүлээлтээс муу гарахад БНХАУ-ын өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Харин ОХУ болон АНУ-ын өсөлт харьцангуй тогтвортой хэвээр, Евро бүсийн өсөлтийн төсөөлөл буурчээ.
Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (ХНБ) бодлогын хүүгээ 2019 онд дахин нэмэгдүүлэхгүй байх мэдэгдэл гарсантай холбоотойгоор ам.долларын ханш бусад валютуудыг эсрэг чангарах дарамт энэ онд харьцангуй бага байхыг дурдав. Урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэхээр байгаа хэдий ч санхүүгийн дансны цэвэр орох урсгал өссөнөөр төлбөрийн тэнцэл 2019 онд ашигтай гарахаар байгааг танилцуулав. Нүүрс, алт болон мах, махан бүтээгдэхүүний экспортын төсөөлөл нэмэгдсэн.
Дотоод эдийн засагт 2018 онд нийт 5.1 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийн шаардлага бий болсон.
Гэхдээ нүүрсний экспорттой холбоотойгоор дизель түлш болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импортын өсөлт, тээврийн зардал, орлогын дансны алдагдлаас шалтгаалан урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байна. Санхүүгийн тэнцлийн хувьд Монголын Ипотекийн корпораци (МИК)-ын гадаад бондын эх үүсвэр, арилжааны банкуудын гадаад зээлийн өсөлт, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хүрээнд орж ирэх донор орнуудын санхүүжилт эерэг нөлөө үзүүлэхийг онцлов. Эдийн засгийн сектор хоорондын санхүүгийн хөрөнгийн шилжилтийг харуулах хөрөнгийн урсгалын матрицын шинжилгээний үр дүнг МБГ-аас танилцууллаа. Дотоод эдийн засагт 2018 онд нийт 5.1 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийн шаардлага бий болсон.
Дотоод эдийн засгийн нийт хуримтлалаас давсан хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад сектороос голчлон төвлөрүүлсэн. Тодруулбал,
- Хувийн сектор гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 5.3 их наяд төгрөг,
- Засгийн газар цэвэр дүнгээр 141.5 тэрбум төгрөг,
- Хөгжлийн банк гадаад бондын санхүүжилтээр цэвэр дүнгээр 735 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гадаад сектороос татсан нь дотоод эдийн засагт үүссэн санхүүжилтийн дутагдлыг нөхөхөд гол нөлөө үзүүлжээ.
Бизнесийн зээлийн өсөлт аажмаар нэмэгдэж, хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын нөлөөгөөр 2019 оны эхнээс буурч эхэлснийг онцлов.
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалтын арга хэмжээ 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэх мэдээллээс үүдэн хэрэглээний зээлийн өсөлт 2018 сүүлийн саруудад эрчимжиж, 55 хувьд хүрээд байсан бол 2019 оны 2 дугаар сарын байдлаар 42 хувь болж буураад байна. Банкны салбарын хувьд хадгаламж, зээлийн долларжилт түүхэн доод түвшинд хүрсний зэрэгцээ зээл, депозитын харьцаа 1 болж буурсан нь банкны тогтвортой эх үүсвэр зээлд хүрэлцээтэй байгааг харуулж байна. Мөн зээлийн хүү буурсан бөгөөд шинээр олгож байгаа төгрөгийн зээлийн 2/3 нь 14-18 хувийн хүүтэй байна. Танилцуулгын дараагийн хэсэгт хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд гарч буй өөрчлөлтийг танилцуулав.
Хэрэглээний зээлийн өсөлт 2018 сүүлийн саруудад эрчимжиж, 55 хувьд хүрээд байсан бол 2019 оны 2 дугаар сарын байдлаар 42 хувь болж буурав.
Хэрэглээний зээлийн дундаж өр, орлогын харьцаа 2019 оны 2 дугаар сарын байдлаар 60 хувьтай байгаа бөгөөд хэрэглээний зээл дотроо тэтгэврийн зээлийн хувьд өр, орлогын харьцаа нь хамгийн өндөр буюу 96 хувь байна. Энэ оны 4 дүгээр сард төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, түүнийг дагаад хувийн секторын цалин нэмэгдэхээр байгаа тул иргэдийн амьжиргааны зардал, өрхийн төсөвт нь сөргөөр нөлөөлөхгүйгээр иргэдийн өрийн дарамтыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн цалин нэмэгдсэнээр иргэдийн авч болох зээлийн хэмжээ нэмэгдэж, хэрэглээний зээлийн өсөлт эргээд нэмэгдэх, улмаар 2019 оноос хэрэгжүүлж эхлээд буй макро зохистой бодлогын үр нөлөөг сааруулахаар байна. Иймд хэрэглээний зээлийн өсөлтийг эрчимжүүлэхгүй байх, цалингийн өсөлттэй уялдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулахад өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бууруулах шаардлага үүсч байгааг танилцуулав.
Танилцуулгын төгсгөлд макро эдийн засгийн төсөөллийн тодорхой бус байдлыг хэлэлцлээ. АНУ болон БНХАУ хоорондын худалдааны маргааны асуудал, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлэх эсэх, БНХАУ-ын Засгийн газраас дотоод эдийн засагт баримтлах бодлого зэрэг нь гадаад тодорхой бус байдлын гол эх сурвалж болж байна. Харин дотоод эдийн засагт мега төслүүдийн хөрөнгө оруулалт, ӨСХ-ийн хүрээнд орж ирэх донор орнуудын санхүүжилт хойшлох эсэх, бизнесийн салбарын өндөр чанаргүй зээл, саарал жагсаалтын асуудал, төсвийн шинж чанартай хөрөнгө оруулалтын эрсдэл зэрэг нь тодорхой бус байдлыг бий болгож байна.
МБГ-ын зүгээс бодлогын хүүг хэвээр хадгалах, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн бус хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 60 хувь болгох санал гаргасныг МБХ-ны гишүүд дэмжих, үл дэмжих хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөв. МБХ-ны гишүүдийн хувьд эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт нэмэгдэхээр хүлээгдэж байгаа ч инфляци дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байгаагийн зэрэгцээ эдийн засаг дахь тодорхой бус байдлууд хэвээр байгаа тул бодлогын хүүг өөрчлөхгүй байх саналыг дэмжив.
Инфляцийн дарамт нэмэгдвэл бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй.
Гэхдээ цаашид эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан суурь инфляцийн дарамт нэмэгдэх тохиолдолд бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүйг онцоллоо. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин өсч буй энэ үед иргэдийн өрийн дарамтыг бууруулах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг сайжруулах үүднээс тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувь болгох нь зүйтэй гэж үзэв.
Гэхдээ зарим гишүүдийн хувьд уг арга хэмжээнээс тэтгэврийн зээлийг хассанаар тэтгэврийн зээлийн өсөлтийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулав. Ийнхүү мөнгөний бодлогын хорооны гишүүдийн олонх нь бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувь болгох саналыг дэмжлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Монголбанкны МБХ-ны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. Бодлогын хүүний шийдвэрийг 2019 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс, тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэрийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтов.