Төрийн их баяр наадам маань өдөр хоногоор ойртож байна. Бөхчүүдийн наадмын бэлтгэл ч жигдэрчээ. Өнөө жил Сэлэнгэ бусад аймгуудаас хамгийн эхэнд буюу долдугаар сарын 4,5-нд наадах тов гараад байна. Сэлэнгэ нутагт өнөө жил Б.Орхонбаяр арсланг хурцлах болов уу гэсэн таамаг их байгаа бөгөөд аймгийн заан С.Оргилбаатар, аймгийн заан Д.Төрболд, аймгийн заан Н.Энхжаргал нар хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.
Тус аймгийн наадам улсын цолтон барилдахгүй хаалттай 256 бөх барилдах сураг байгаа юм. Сэлэнгэ аймгийн бөхчүүд Таван толгойн баазад бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ базааж байна. Долдугаар сарын 6,7-нд Өмнөговь, долдугаар сарын 8,9-нд Дундговь, Өвөрхангай аймгууд наадмаа хийнэ.