UFC Холбооны хоёр жингийн аварга Хенри Сехудо мөрөндөө мэс засал хийлгэж 4-5 сар дэвжээнд гарах боломжгүй болжээ. Тэрээр хоёр дах аваргын бүсээ хүртсэн UFC 238 тулааны үеэр мөрөндөө хүнд бэртэл авсан юм.
Хенри Сехудо 2019 оны 06-р сарын 09-ний өдөр Марлон Мораестай хийсэн тулааны өмнө зүүн шагайндаа бэртэл аваад байсан билээ. Улмаар тус тулааны эхний үед мөрөндөө бэртэл авч тун хүнд нөхцөл байдалд орсон ч бууж өгөлгүй тулаанаа үргэлжлүүлэхээр шийдсэн.
32 настай Хенри Сехудо UFC 238 дээр Марлон Мораесыг буулгаж аван 15-2 гэсэн амжилттай болсон төдийгүй UFC-ийн түүхэн дэх хоёр жингийн аваргын бүс эзэмшсэн дөрөв дэх тулаанч болсон юм. Сүр дуулиантай ялалт байгуулсан хэдий ч шинэ аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийх хүртэл хамгийн багадаа хагас жил хүлээх шаардлагатай болж байна. Түүний бэртэл тулааны спортын тамирчны хувьд ноцтойд тооцогдож байгаа тул 100 хувь эрүүл болоод эргэн ирэх хүртэл урт хугацаа шаардагдаж магадгүй талаар мэргэжилтнүүд ярьж байна. Түүний талаар гарсан ганц таатай мэдээ нь гэвэл зүүн шагайндаа мэс засал хийлгэх шаардлагагүй гэсэн онош юм.
Хенри Сехудо UFC Холбооны хоёр жингийн аваргын бүс эзэмшдэгээс гадна 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж байсан билээ.
Д.Энхбаясгалан